
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Катарын нийслэл Доха хотод зохион байгуулагдсан Испани үндэсний хөгжмийн наадамд оролцож, хагалгаа хийлгэснээсээ хойш анх удаа их тайзнаа гарч, үзэгч фэнүүдтэйгээ уулзжээ.
Алдарт дуучин энэ үеэрээ “Reuters” агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгсөн байна.
Тэрбээр “Би үнэхээр азтай хүн гэж өөрийгөө хэлмээр байна. Яагаад гэвэл миний хоолой удаан хугацааны эмчилгээний дараа хэвээрээ байна. Би энд дуулж, та бүхэндээ өөрийн дуу хоолойгоо сонсгож чадлаа. Үүндээ маш их баяртай байна” хэмээн ярьжээ.
Алдарт дуучин 4000 гаран үзэгчид хуран цугларсан энэхүү тоглолтод Катарын үндэсний оркесторын хамт "Antologia de la Zarzuela" нэртэй аригаа дуулсан байна.
Н.Наран