Дэлхийн чөлөөт хэвлэлийн хуулинд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн чөлөөт хэвлэлийн хуулинд гарын үсэг зурлаа

Барак Обама. Гэрэл зургийг  ©AFP

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Дэлхийн чөлөөт хэвлэлийн тухай хуулинд гарын үсгээ зуран баталгаажуулсан байна. Уг хуулийг Пакистанд барьцаалагдаад амь үрэгдсэн The Wall Street Journal сонины сэтгүүлч Дэниел Перлын нэртэй холбон гаргажээ.
Обамагийн гарын үсэг зурсан хуулиар АНУ-ын Төрийн департаментад дэлхийн бүх улс орны хэвлэл ямар байгаа тухай жил тутмын  илтгэл гаргаж байхыг үүрэг болгон зааж өгөв. Мөн Төрийн департамент ямар орны Засгийн газар хэвлэл мэдээлэлд шахалт дарамт үзүүлж буй мэдээллийг гаргах ёстой.
Дэниел Перлын нэртэй хуулинд гарын үсэг зурах ёслол төгсөнгүүт тэнд байсан сэтгүүлчдийг Цагаан ордноос хурдан гарахыг шаардсан гэж зарим хэвлэл бичсэн байлаа.
Сануулахад энэ хуулийг батламжлахаас өмнө чөлөөт хэвлэлийн өдрөөр “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага хэвлэлийн 40 дайсны жагсаалтыг гаргасан байв. Тэнд нэртэй улстөрчид дурьдагдсан ба Оросын ерөнхий сайд Владимир Путин, Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров нарыг чөлөөт хэвлэлийн дайснуудын тоонд талибуудын лидерын хамт оруулсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж