Японы Учияама аваргын бүсээ хамгааллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Японы Учияама аваргын бүсээ хамгааллаа

Японы мэргэжлийн тулаанч Такаши Учияама WBA-ын дунд жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаанд Венесуэлийн тамирчин Ангел Гранадосыг техникийн нокаутаар буулган авч, аваргын бүсээ амжилттай хамгааллаа. Тоглолтын зургадугаар үе эхлээд нэг минут, 42 секунд өнгөрч байхад Учияама өрсөлдөгчөө цохисноор Гранадос газарт унасан бөгөөд дахин тулалдахаар босч ирсэн ч шүүгч тулалдах чадваргүй болсон хэмээн үзэж, техникийн нокаутаар япон боксчинд ялалт өгсөн байна. Тулааны дараа Учияама “Би бэлтгэлийн үеэр тэр цохилтыг олон удаа сургуулилсан. Гэтэл зургадугаар үед яг зөв цохилтоо хийж чадлаа” хэмээн ярьжээ.
Хоёр тамирчны тулаан эхэлсэн цагаас л Учияама рингэнд илүүрхэж байсан юм. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Мексикийн Хуан Карлос Сальгадог ялснаар дэлхийн аваргын бүс эзэмших болсон бөгөөд мэргэжлийн боксын рингэнд нийт 15 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулснаас 12 удаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ.

Харин Гранадосын тухайд WBA-ын дэлхийн чансааны жагсаалтад 13-рт эрэмбэлэгдсэн бөгөөд 18 ялалт байгуулж, есөн удаа ялагдал хүлээсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж