Монголын шинэ улстөрд хэн ялах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Монголын шинэ улстөрд хэн ялах вэ?

Хавар цагийн урь орохыг эс хүлээн Монголын улстөр халуурч эхэллээ.
Хогийн овоо тойрон идэш шиншлэх өлөн ноход адил “амбицлаг” залуус олз
хайн эрх баригчдыг тойрон гороолцгооно. Үзэл бодлоо илэрхийлсэн нэгнээ
барьж идэх нь холгүй хэмлэлцэх аж. Ийн өрнөх монголын улстөрийг харж
эрхгүй гутран шүүрс алдавч, нэгэн цагт дэлхийн хэргийг хэлцэж, шийдэж
явсан энэ үндэстний улстөрийн ирээдүй ямар байх ёстой талаар бодлоо
буулгаж энд тэрлэв.
Дэлхий дээр гурван төрлийн хувьсгал
явагдаж байна гэж үзэх боллоо. Үүнийг дурдвал Даяаршил, Мэдлэгийн
хувьсгал, гуравдахь нь дээрх хоёрын хосолмол хувьсгал болох Даярчлагдсан
Мэдлэгийн хувьсгал. Даяаршлын хувьсгалыг хамгийн амжилттай гүйцэтгэж
түүний үрийг хүртэж буй улс бол Хятад. Тэд дэлхийн хүн бүрийн өмсөж
хэрэглэх агтавчаас авахуулаад бүхий л хэрэглэний зүйлсийг хямдханаар
үйлдвэрлэн нийлүүлэгч дэлхийн-үйлдвэр болжээ. Мэдлэгийн хувьсгалын жишээ
гэвэл алдарт Билл Гэйтс, сүүлийн үеийн том төлөөлөгчөөр Гүүгл компанийг
нэрлэж болно. Билл Гэйтс нефтийн цооног эзэмшээгүй, алт олборлож
төмөрзам бариагүй. Тэрээр зөвхөн мэдлэг гэдэг капиталийг өсгөн үржүүлж
баяжсан. Орчин цагт ихэнх улс гүрэн энэхүү Даяаршсан Мэдлэгийн
хувьсгалыг өрнүүлж, дэлхийн эдийнзасгийн тавцнаа өрсөлдөх чадвараа
сайжруулахаар мэрийх боллоо.
Мэдлэгийн эдийн засагт гол
капитал мэдлэг байдаг. Тэрхүү мэдлэгийг шинжлэхухаан үйлдвэрлэж,
энтрёпрёноршип буюу бизнесийг үүсгэн хөгжүүлэх тогтолцоо, хөрөнгийн зах
зээлийн тогтолцооны тусламжтайгаар өндөр үр ашиг бүхий эдийнзасаг болгон
хөгжүүлэх боломжтой. Ирээдүйн шинэ мэдлэгийг биотехнологи-БТ,
нанотехнологи-НТ ийн салбар голлон үйлдвэрлэнэ хэмээн дэлхий дахинаа
үзэх болов. Биотехнологи, нанотехнологийн салбарт шинэ мэдлэгийн
үйлдвэрлэл хүчээ авч, түүнийг нь мэдлэгийн эдийн засгийн суурь бүтэц
болсон Мэдээллийн технологи дэмжих бөгөөд ирээдүйд Биотехнологи,
Нанотехнологийн дэвшил нь МТ-ийн хөгжлийг үсрэнгүй хөгжил рүү түлхэнэ
гэж таамагладаг. Дэлхийн улсууд БТ, НТ голлосон мэдлэгийн эдийнзасаг руу
тэмүүлэн хөгжиж байна. Улстөр нь ийм л эдийн засгийн бодлогоор өрсөлдөж
байна.
Олон улсад тийм байгаа бол Монголд байдал ямар байнав?
Өнгөрсөн 20 жилд ардчилал хөгжиж, капиталист эдийнзасгийг цогцлоосон
нэртэй ч, үнэн хэрэгтээ феодализм хүчтэй хөгжив. Газрын эзэд дагнан
баяжиж, засгийн эрхийг тэд л худалдан авдаг нь яах аргагүй феодализмийн
онцгой шинж юм. Нам нэртэй феодалуудын олонлог нь төрийн тогтолцоог гэр
бүл, танил талаараа хувааж аван хөрөнгөө арвижуулна. Феодалууд
сонгогчдын саналыг худалдан авах болж ардчилсан парламентийн тогтолцоог
үгүй болголоо. Газрын төлөө тэд үхэн хатан алалцаж, Монголын ардтүмний
өөдөөс буу шагайн 7 сарын 1-ний цуст өдрийг түүхэнд тодоос тод цусан
улаан өнгөөр будаж үлдээв
Бүс нутгийн хөгжил ч мөн л
биотехнологи, нанотехнологийн хөгжлийг дэмжиж, энэ чиглэлд их дээд
сургууль, компаниуд үйл ажиллагаа явуулах таатай боломжийг бүрдүүлэн
тэднийг хэрхэн татаж чадахаас хүчтэй хамаарна. Шинээр боловсруулж буй
Монгол орны бүсчилсэн хөгжлийн бодлогод мэдлэгийн эдийнзасгийн бүтцийг
байгуулах тухай бодолцох нь зүйтэй. Тухайн бүс нутагт ямар чиглэлийн
өндөр технологийг хөгжүүлэхийг судалгааны үндсэн дээр шийдэж, тэр
чиглэлийн боловсон хүчнийг бэлдэх их дээд сургуулийг байгуулах нь чухал.
Хүн бүр өөрийн мэдлэгийг зарж баяжих боломжтой нийгмийг бид
өөрсдийн гараар бүтээн байгуулах бүрэн боломж бий. Мөнгөтэй бизнесменүүд
нь өндөртехнологийн бизнет хувьцаагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх
боломжтой. Мэдлэгийн эдийнзасгийг хөгжүүлэх загвар, тогтолцоо улс орон
бүрийн онцлогоос хамааран харилцан адилгүй байна. Бид яаран хөдөлж
чадвал тэгтлээ хол хоцорчихоогүй байна.
Манай улстөрийн намууд
үнэнийг хэлэхэд хөгжлийн ямар ч бодлогогүй явж ирлээ. Өнгөрсөн 20 жилийн
ихэнх цаг үед засгийн эрх барьсан МАХН гэхэд л Төв үзэл хэмээх ламын
ёсыг хүртэл сахиж үзсэн. Тэгтэл саяхан барууны бодлого ярьчихсан тууж
явахыг нь судлаачид шүүмжилэхэд нэрээ сольж зүүн нэртэй барууны нам
боллоо. АН-ын идеологи бас л бантан. Ямар сайндаа дарга нь “баруун, зүүн
гэж юу байдгийг мэдэхгүй ээ” гэж үнэнээсээ өчиж байхав. Ардчилсан Намын
шинэ идеологийг Баабар, Бат-үүл ах хоёр лавтай тодорхойлохгүй дэг.
Тэдний араас гарч ирж буй залуу лидерүүд одоохондоо харагдахгүй л байна.
Юм мэддэг залуучууд байхгүйдээ биш юмаа. Мэдлэгийг ойлгох хэмжээний
боловсролтой, мэдлэгтэй удирдагчид намуудад байхгүй, байгаа ганц
нэгийгээ тоохгүй байна. Монголын улстөр шинэчлэгдэх зайлшгүй
шаардлагатай.
Тэрхүү шинэчлэл Мэдлэгийн эдийнзасгийг хөгжүүлэхэд
чиглэхээс өөр гарц байхгүй. Мэдлэгийн эдийнзасгийн чиглэлд зөв бодлого
явуулж чадах Улстөрийн удирдагч, Улстөрийн нам ирээдүйн улстөрийн
тэмцэлд ялалт байгуулах нь зайлшгүй.

http://buyantsogtoo.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж