Үнэт цаас гаргах тухай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Үнэт цаас гаргах тухай хэлэлцэж байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл,  Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэж байна.
Үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэх,
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрэм батлах тухай байнгын хорооны тогтоолын төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж