Доллартай харьцах еврогын ханш дахин унаж нэг евро 1.22 ам.доллар болсон нь 2006 оны дөрвөн сараас хойших хамгийн доод ханш болж байна. Еврозоны ганц валют болох евро Мягмар гаригийн үдээс хойш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 1.216 ам.доллар болж унасан. Герман хувьцааны зах зээл дээр илүү нарийн зохицуулалт хийдэг болох гэж байгаагаа зарласны дараа ийнхүү зах зээл доргисон байна.
Еврозоны орнуудыг дэмжихэд зориулж маш их мөнгө амалж байгаа ч төсвийн алдагдлаа их хэмжээгээр танах шаардлага тавьж байгаа нь хөгжлийг нь хойш нь татах болно гэж эдийн засагчид болгоомжилж байна. Германы засгийн газар олон улсад нэр хүнд бүхий санхүүгийн арван институтыг евро хэрэглэдэг засгийн газруудын бондуудыг худалдан аваад дахин зарахыг хориглох шийд гаргасан юм.
Т.БАДРАХ
Холбоотой мэдээ