Л.Оюун-Эрдэнийг чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийг чөлөөлжээ

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байгаа Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн даргын албан тушаалаас татгалзах хүсэлтээ намын удирдлагадаа гаргасан тухай бид өмнө мэдээлсэн. Харин өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар түүний хүсэлтийг хэлэлцэж, Намын зохион байгуулалтын хэлтсийн даргын албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүний оронд МАН-ын ерөнхий нарийн бчигийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан Ш.Раднаасэдийг томилсон байна. Ш.Раднаасэд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр очихоосоо өмнө Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах, соён гэгээрүүлэх хэлтсийг толгойлж байсан гэдгээрээ хэвлэлийнхэнд эчнээ танил болсон.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж