
Өнгөрсөн сард Португалийн үндсэн хуулийн шүүх энэ хуулийг авч хэлэлцээд үндсэн хуультай харшлахгүй гэж үзсэн. ТВ-ээр хэлсэн үгэндээ ерөнхийлөгч Silva энэ хуулийг батлахгүй байх боломж байхгүй. Батлахаас татгалзаж буцаасан ч парламент олонхийн саналаар дахин батлах тул эдийн засгийн асуудал хэлэлцэх хэрэгтэй энэ чухал цаг үед дахин энэ асуудлаар цаг үрэхгүйн тулд батлахаар шийдлээ гэж мэдэгдсэн. Хэдийгээр ийнхүү ижил хүйстэн хосуудыг хоорондоо гэрлэхийг зөвшөөрч байгаа ч тэднийг хүүхэд үрчилж авахыг Португалийн парламент зөвшөөрөхгүй байгаа.
Т.Бадрах