
Харин Америкийн цэргийнхэний хохиролын талаар тодорхой мэдээлэл алга. Өмнө байсан мэдээгээр дэлбэрэлтэд хоёр цэрэг өртсөн гэж байлаа. Тэд алагдсан уу эсвэл шархадсан уу гэдэг нь тодорхойгүй. Террорыг Афганы парламентын өмнөх байрны дэргэд үйлджээ. Тэр байранд армид сайн дурынханыг элсүүлэн авч байсан гэнэ.
Аллагын хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн авсан байна. Кандагарын хавиас талибуудыг шахахаар Америк-Британийн цэргийнхэний Гильменд мужид явуулж байгаа байлдааны шинэ ажиллагааны улмаас терористууд идэвхжих хандлагатай байна.