Ходорковский хугацаагүй өлсгөлөн зарлав

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Ходорковский хугацаагүй өлсгөлөн зарлав

Михаил Ходорковский шүүхийн танхимд. Гэрэл зургийг Юрий Тимофеев, "Эрх чөлөө радио"

Баривчлах хугацааг нь дахин хууль бусаар сунгалаа гэж Михаил Ходорковский хугацаагүй өлсгөлөн зарлажээ. "Эрх чөлөө радио"-гийн сайтаар "ЮКОС" компанийн тэргүүн асаны  ОХУ-ын Дээд шүүхийн дарга Вячеслав Лебедевт  илгээсэн өрөгдөл тавигджээ.

Ходорковскийн өрөгдлийг 17-ны орой түүний өмгөөлөгч нар тараасан байна. Уг баримтад Москвагийн Хамовникийн шүүх түүний баривчлах хугацааг сунгаад 2010 онд ОХУ-ын Эүүгийн хуулинд оруулсан өөрчлөлтийг “үл тоолоо” гэсэн байна. Тэр засварт нь эдийн засгийн гэмт хэрэг үйлдэгсэдийг зөвхөн онцгой тохиолдолд баривчлах хугацааг нь сунгана гэсэн байлаа. 

Түүний өрөгдөл ерөнхийлөгч Дмитрий Медведевт хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэж Ходорковский мэдэгджээ. Хэрэв ерөнхийлөгч өөрийнхөө гарын үзэсэг зурсан хуулийг шүүхийнхэн ба албан тушаалтнууд зөрчиж байгаатай санаа нэг байвал би энэ хугацаанд нөхцөлтөйгөө зохицон байхаас хэмээн тэр мэдэгдсэн байлаа.

Михаил Ходорковский ба Платон Лебедев хоёрыг 2005 онд найман жилийн ялаар шийтгэсэн ба өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас шинэ эрүүгийн хэрэг нээж байгаа учир түүнийг Москвагийн "Матросская тишина" гэх урьдчилан хорих төвд саатуулж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж