Хакуба Харумафүжиг давлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Хакуба Харумафүжиг давлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн нацу башёгийн 10 дахь өдрийн барилдаанд хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдаж буй их аварга Хакухо М.Даваажаргал сэкиваки Кисэносатог давснаар башёгийн 10 дахь даваагаа авлаа. Харин өнөөдөр Хакуба, Харумафүжи нарын манай хоёр бөх учраа таарч барилдсанаас баруун жигүүрийн маэгаширагийн тавд эрэмбэлэгдсэн Хакуба А.Өнөржаргал озэки Харумафүжи Д.Бямбадоржийг цүкиотоши мэхээр давснаар найм дахь даваагаа авч, тавиас дээш хувийн амжилтаа биелүүлсэн бол озэки Харумафүжи долоон даваа, гурван унаатай болов.

Нацу башёгийн ес дэх өдрийн барилдааны дүн:

Давсан           Унасан

Хакухо /Ё/            Кисэносато /С/
Котоошю /О/            Баруто /О/
Хакуба /М5/            Харумафүжи /О/
Кайо /О/            Котомицүки /О/
Тоёоношима /М1/        Аминишики /С/
Точиозан /К/            Миябияма /М1/
Котошогикү /К/        Точиношин /М2/
Токитэнкү /М6/        Ваканосато /М3/
Какурюү /М3/        Коккай /М6/    
Асасэкирюү /М4/        Тоёохибики /М8/    
Китатайки /М4/        Кёкүтэнхо /М7/    
Тосаюүтака /М9/        Тамаваши /М7/    
Какизоэ /М8/            Такэказэ /М12/
Гоэйдо /М9/            Таманошима /М16/    
Окиноуми /М10/        Точинонада /М14/
Аран /М10/            Ёшиказэ /М13/
Токүсэгава /М11/        Хокуторики /М14/    
Шимотори /М15/        Моконами /М11/    
Кимураяма /М12/        Коорюү /М16/
Такамисакари /М13/    Вакакоюү /М15/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж