“Хүсэл шунал” дэлгэцнээ гарна

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Хүсэл шунал” дэлгэцнээ гарна

Бүх урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Гоо марал 2010” наадмын киноны төрөлд шилдгээр тодорсон “Хүсэл шунал” баримтат кино удахгүй дэлгэцнээ гарах аж. Найруулагч С.Бямбаагийн бүтээл энэхүү баримтат кино өнгөрсөн жил БНСУ-ын Пусанд болсон олон улсын кино наадамд нээлтээ хийж, Тайванийн Олон улсын кино наадмаас “Азийн хараа” гранпри шагнал хүртсэн юм. “Хүсэл шунал” баримтат кино “Тэнгис” кино театрын дэлгэцнээ ирэх сарын 23-26-нд үзэгчдийн хүртээл болох нь ээ. Мөн гуравдугаар сард эл киног Америкт гаргахаар болжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж