Загвар өмсөгч, мисс Г.Гантунгалаг “Glamour Divine LLC" компани байгуулаад "Miss Global Beauty Queen Mongolia-2009"-г амжилттай зохион байгуулсан. Уг тэмцээнийг жил бүр зохиохоор төлөвлөж байсан ч компанийн бусад ажил, тэмцээн уралдаанаас шалтгаалан энэ жил хийлгүй өнжих болжээ. Тэрээр авьяаслаг охид залуучуудыг олон улсын нэр хүндтэй тэмцээн уралдаанд оролцуулах зорилготой ажиллаж байгаа ба энэ хүрээндээ “Сайхан залуу шалгаруулах олон улсын тэмцээн”-д эх орноо төлөөлөн оролцох шилдэг залууг тодруулжээ. СУИС-ын хоёрдугаар дамжааны оюутан Н.Дөлгөөн сайхан залуугаар шалгарч ирэх наймдугаар сард Тайваньд болох “Manhunt international-2010” тэмцээнд оролцохоор болжээ.
Г.Даша
Г.Даша