Lambert-ын гутал таалагдаж байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Lambert-ын гутал таалагдаж байна уу?


Рок дуучин Adam Lambert “If I Had You” нэртэй шинэ дуундаа клип хийлгэн, фэнүүдийнхээ хүртээл болголоо.
Харин шинэ клипэндээ дуучин залуу этгээд загварын гутал өмссөн байсан нь шуугиан тариад байна.  Энэхүү гутал нь битүү гялтганасан мөнгөлөг саагаар бүрсэн, платформон өсгийтэй, түрий нь төмөр өргөсөөр хэлбэр гарган чимэглэглэсэн ба мөн төмөр товчоор тоногложээ.
Зарим дизайнерууд дуучныг эмэгтэй стильтэй сонголт хийлээ хэмээн шүүмжилж байгаа бол фэнүүд нь тааламжтайгаар хүлээн авсан байна.
Дашрамд сонирхуулахад, "American Idol"-ын од, рок дуучин Adam Lambert "Glam Nation" нэртэй аялан тоглолтоо хийхээр болсон бөгөөд энэхүү аялан тоглолт нь зургадугаар сарын 4-нд Пенсильванийн Уилкс-Барре хотоос эхлэх юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж