Египетийн Каир хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд болсон Жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд дэлхийн 30 орны жүдочид өрсөлдсөний дотор Д.Нямлхагва ахлагчтай Монголын 10 жүдоч зодоглосон билээ. Тэмцээнд оролцсон жүдочдыг Каирт суралцаж байгаа манай оюутан болон тус улсад суугаа Элчин сайд Д.Баярхүү, ЭСЯ-ны ажилтнууд үзэж сонирхон, тамирчдаа дэмжсэн байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд хүч үзсэн ОУХМ Ц.Мөнхзаяа энэхүү тэмцээнээс алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Ч.Болдбаатар хүрэл медалийн болзол хангаж, бусад жүдочид жин тус бүртээ зарим нь шагналт байрт орсон юм.