Дараагийн ДАШТ-ийг аль багууд өнжих вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Дараагийн ДАШТ-ийг аль багууд өнжих вэ?

Энэ жилийн дэлхийн аваргын бас нэгэн шуугианы гол эзэд нь америкчууд болоод байна. Тэдний  хувьд Финлянд, Герман, Данийн шигшээ багтай “Д” хэсэгт таарч, хэсгээсээ гараагүй бөгөөд доод хэсэг рүүгээ унах аюул нүүрлээд байгаа багуудын нэг болоод байгаа юм. Үүнд АНУ-аас гадна Франц, Итали, Казахстаны багууд багтаж байгаа билээ.
“Унасан бөх ууртай” гэдгийн үлгэрээр америкчууд хоккейн хичээл зааж байна гэж хэлэхэд болохоор тоглолтыг гаргаж байна. Америкчуудын хувьд эхлээд Казахстаны багийг 10:0 харьцаагаар буюу ёстой л нэг шүүрдээд өнгөрсөн. Тэдний гоолын тоо үүгээр дууссангүй, Францын багийг бас л 4:0 харьцаагаар шүүрдээд өнгөрсөн бөгөөд тэдний өмнө одоо Италийн шигшээ баг л үлдээд байна. NHL-ийн оддоос бүрдсэн Америкийн шигшээ багийн хувьд ирэх жилийн дэлхийн аваргад ямар ч байсан оролцохоор боллоо. Харин энэ хэсэгт удаах байрт Франц, Италийн багууд ижил оноотойгоор бичигджээ. Хэсгийн сүүлийн байрт яваа Казахстаны баг хасагдах нь тодорхой болоод байгаа  бол маргааш болох хоёр тоглолтоос шалтгаалж ирэх жилийн ДАШТ-д орох хоёр дахь баг тодорно. АНУ-ын багийн хувьд маргааш Италийн багтай тоглох бол Казахстан, Францын багууд учраа таарсан байна.  

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж