Спортын төв ордныг “эмчлэх” цаг болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Спортын төв ордныг “эмчлэх” цаг болжээ

1940-өөд оны сүүлч, 1950 –иад оны эхэн үеэс Монгол Улсад их спортын төрлүүд хөгжиж  эхэлсэн билээ. Удалгүй зарим нэг төрлөөр шигшээ баг байгуулагдан, спортын ордон, барилга байгууламж яахын аргагүй хэрэг болсон. Иймд тухайн үед биеийн тамир, спортын байгууллагыг толгойлж байсан Залуу жанжин Лхагвасүрэн хөөцөлдөж байж, БНХАУ –ын хөрөнгө оруулалтаар Спортын төв ордныг бариулсан түүхтэй. Түүнээс хойш 60 гаруй жил өнгөрчээ. Энэ ордон  хэдий “өвгөрч” байгаа ч их засвар нэг ч удаа хийлгүй  аргагүй л  яс чанар сайтайгаа харуулсаар өнөөг хүрээд байна. Өнөөдөр нисэхийн цагаан хаалганы дэргэд баригдаж байгаа Спортын ордонд хамаг анхаарал тавигдаж байгаа боловч хотын төвд байгаа Спортын төв ордноо хайхралгүй орхиж болохгүй биз ээ. Өнөөдөр энэ ордонд их засвар хийх шаардлага зайлшгүй гарч ирж байна . Аль нэг өрөө, танхимд урсгал засвар хийсэн ч нэмэргүй болжээ. Учир нь дээврээс гоожих дусаал, доргилтонд хөдлөх болсон хана, багана нөгөөх урсгал засварыг баллаад хаячихдаг гэмтэй. Удахгүй янз бүрийн спортын ордон баригдлаа гэхэд Спортын төв ордонд байгаа Спортын олон байгууллага, шигшээ багууд нүүгээд явчихгүй. Иймээс л одоогийн ордноо нэг удаа дорвитойхон “эмчилж”, барилгын их засварыг хийн, хөл дээр нь босгомоор байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж