Жүжигчин Цэнд-Аюуш эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Жүжигчин Цэнд-Аюуш эдгэрчээ

“ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин Цэнд-Аюуш “Хувьсал” продакшны бүтээл “Би эр хүнд хайртай” драмын жүжигт тоглох байсан ч гэнэт бие нь муудаж, тоглолтдоо оролцож чадаагүй. Аюуш мухар олгойн хагалгаанд орж, хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон учир “Би эр хүнд хайртай” жүжгэнд түүний оронд жүжигчин Баярмаа тоглосон юм. Харин саяхнаас жүжигчин бүсгүй эрүүл болж, эмнэлгээс гаран, уран бүтээлдээ орсон байна. Одоогоор “ТВ Коктейль” хамтлагийнхан шинэ киноны ажил гээд завгүй яваа сурагтай.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж