Контадор нэг жил зам дээр гарахгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Контадор нэг жил зам дээр гарахгүй

Дугуйн спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Tour de France-ын гурван удаагийн аварга Испанийн дугуйч Алберто Контадор сэргээшийн хэрэгт холбогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл түүнд төрөлх Испани улсынх нь дугуйн холбооноос шийтгэл ногдуулсан байна. Сэргээшийн хольцтой мах идсэн гэсэн шалтгаанаар өнгөрсөн жилээс хойш асуудалтай яваа тэрбээр нэг жил зам дээр гарах эрхээ хасуулжээ. Энэ шийтгэлийг Испани улсын дугуйн холбоо түүнд өгч байгаа юм. Өнгөрсөн оны долдугаар сарын 25-нд Tour de France-ын аварга болсон Контадор тэмцээний дараах сэргээшийн шинжилгээнд бүдэрснээр хамаг асуудал үүссэн юм. Харин Испанийн дугуйн холбооноос олгосон энэ шийтгэл өмнө яригдаж байсан шийтгэлүүдтэй харьцуулахад хамаагүй хөнгөн юм. Контадор ч үүнд нь баяртай байгаа гэнэ. Тэрбээр “Би их азтай байлаа. Хамаг юм буруугаар эргэж болох л байлаа. Тэр зүйлийг санамсаргүй хэрэглэсэн гэдгийг минь харгалзсан нь маш зөв шийдвэр байлаа. Энэ нэг жилийн туршид би бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийнэ” хэмээсэн байна. Түүнийг сэргээшийн  хэрэгт холбогдонгуут хүчин зүгтгэдэг байсан “Астана” баг нь гэрээгээ цуцалж, “Саксо банк” багийн  Биорнэ Рийстэй хоёр жилийн гэрээг хийсэн билээ. Учир нь тэр үед  Контадор доод тал нь гурван жилийн хугацаатай зам дээр гарахгүй гэсэн шийтгэл яригдаж байсан юм. Хэдийгээр Контадор гэрээгээ цуцалсан ч “Астана” багтаа дахин уралдах хүсэлтэй байгаагаа нуугаагүй юм. 27 настай Испани эрийн хувьд ийнхүү амжилтынхаа оргил үедээ нэг жил завсарлахаар боллоо.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж