Гандболын УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Гандболын УАШТ эхэллээ

Монголын оюутан тамирчид дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцож  эхэлсний 45 жилийн ойн нэрэмжит  Монгол Улсын 2010 оны оюутны аварга шалгаруулах гандболын тэмцээн өнөөдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын дээд сургуулийн байранд эхэллээ. Тэмцээн өнөөдөр, маргааш үргэлжилж, дүнгээ гаргана.
Монгол Улсын 2010 оны Оюутны аварга шалгаруулах гандболын тэмцээнд МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ХААИС, БХИС,  Төмөр Замын ДС, Мон-Алтиус БТДС, ҮБТДС, Аварга БТДС зэрэг сургуулийн эрэгтэй 10, эмэгтэй есөн багийн 200 орчим оюутан тамирчид өрсөлдөнө. Тэмцээнд оролцож байгаа тамирчдын ур чадвар урьд жилийнхээс эрс дээшилжээ. Тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид оролцож байна. Монголын оюутны холбоо оюутны аварга шалгаруулах тэмцээнүүд волейбол, ширээний теннис, чөлөөт бөх, аэробик, бокс, шатар, сагсан бөмбөг, модон бөмбөг, гандболын спортын 9 төрлөөр  зохион байгуулж гандволын тэмцээнээр өндөрлөж байна.

Score studio.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж