
“Холбооны цом”-ын аваргын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Дархан-уул аймгийн Техникийн дээд сургуулийн Долгорсүрэн 119 оноогооор, “Мэргэн” багийн Мягмарсүрэн 119 оноогоор, “Дөрвөл” багийн Хандсүрэн нар 122 оноогоор эхний 3 байрт шалгарсан бол эрэгтэй ганцаарчилсан төрөлд Дархан-уул аймгийн Техникийн дээд сургуулийн Мөнхбат 24 талбайн нийлбэрээр 107 оноо авч аваргаласан бол МУБИС-ийн оюутан Шинэбаатар 112 оноогоор удаалсан бол БХИС-ийн оюутан Наранбаатар нар 113 оноогоор медальт байрт шалгарчээ. Харин эмэгтэй багийн төрөлд Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан-уул аймгийн Техникийн дээд сургуулийн оюутнууд 493 онооогоор нэгдүгээр байранд шалгарлаа. Удаах байранд Ганболд дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС 577 оноогоор, Тунгалаг дасгалжуулагчтай Говь-алтайн Анагаах Ухааны Коллежийн баг 589 оноогоор гуравдугаар байранд орлоо. Эрэгтэйчүүдийн багийн тэмцээнд Дарханы Техникийн дээд сургуулийн 462 оноо, МУБИС-ийн баг 481 оноо, “Дөрвөл” баг 517 оноогоор эхний гуравдугаар байрт орсон бол эмэгтэй, эрэгтэй тамирчдын нийлбэр оноогоор Дархан-уул аймгийн Техникийн дээд сургуулийн цомын эзэн болж, МУБИС-ийн баг, Мон-Алтиус БТДС баг эхний гурван байрт шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
Score studio