Орон нутгийн тамирчид хурдтай байв

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Орон нутгийн тамирчид хурдтай байв

Монголын хөнгөн атлетикийн холбооны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Хөнгөн атлетикийн 2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн  26 байгууллагын 600 гаруй тамирчин оролцсон байна.  Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчид 13-15, 16-18 насны ангилалд 14 төрлөөр хурд, хүч сорилоо. Тэмцээнд орон нутгаас ирж оролцсон баг, тамирчин, дасгалжуулагчид хүчтэй байлаа.  Энэ удаагийн УАШТ-д 2004 оноос хойш орхигдоод байсан хөнгөн атлетикийн хэд хэдэн төрлийг дахин сэргээж оруулснаараа чухал байсан юм.

Тэмцээний багийн дүн:

1-р байранд  Дорнод аймаг
2-р байранд Дархан-Уул аймаг
3-р байранд Орхон аймаг
4-р байранд Хөвсгөл аймаг
5-р байранд Өвөрхангай аймаг
6-р байранд Дундговь аймаг тус тус шалгарлаа.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж