Хүмүүсийн харилцаа үргэлж ээдрээтэй, зөрчилтэй байдаг. Ялангуяа хамтдаа амьдарч, дэр нэгтгэж, үр хүүхэд өсгөлцөхөд иймэрхүү зөрчил маргаан зайлшгүй гарна. Гэвч бие биедээ дайн зарлахгүйгээр нэгэн дээвэр дор амьдарч болох арга бий гэж Psychology Today.com-ын сэтгэл зүйчид үзэж байна. Яаж гэж үү?
Илэн далангүй бай. Хүн хоёроос олон болоод ирэхээрээ таарахаа больж, зөрчилдөж эхэлдэг гэдэг. Нэгэн дээвэр дор амьдардаг ч үзэл бодлоор өөр байхыг үгүйсгэхгүй. Хэрэв хосууд юу мэдэрч байгаа болон юу болоод байгааг хоорондоо ярилцахгүй л бол хэзээ ч ойлголцохгүй. Зарим хүмүүс хөгжмөө чангаар сонсч, шөнө дүлээр зурагт үзэж эсвэл оройн арван цагаас өмнө орондоо орох дуртай байдаг. Гэр бүлд зөрчил маргаан гаргахгүй байх нь нэг нэгнийхээ амьдралын хэв маяг, дадал зуршлыг хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Хэн хог хаях, хэн нь угаалгын өрөөгөө цэвэрлэхээ шийдвэл ямар ч зөрчил гарахгүй. Гэр бүлийн зөрчил маргаан голдуу хог гаргаж хаяагүй, эсвэл аяга тавгаа ширээн дээгүүр хөглөрүүлснээс үүдэлтэй байдаг.
Өдөр тутмын ажлаа хуваарил. Хамгийн сайн хийдэг эсвэл хийх дуртайгаар нь гэрийн ажлыг хуваарилах нь хамгийн шударга бас ухаалаг арга. Хүн болгон хийх зүйлтэй бол хэн ч хэнтэй ч барьцахгүй.
Тохиролцоо. Хэн нэгэнд чинь ажил гарсан үед ажлыг нь өмнөөс нь амжуул. Зарим хүмүүс нэг зүйлийг дахин дахин хийсээр байгаад залхаж, залхуурч эхэлдэг. Тиймээс гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг хэвээр үлдээхийн тулд нэг нэгнээ байгаагаар ойлгож, хайрлахыг хичээ. Хүн болгон адилгүй гэдгийг сана.
Гэр бүлийн халуун яриа өрнүүл. Хэрэв гэрт чинь шуурга дэгдэхийн өмнөх шиг нөхцөл байдал бий болж, хэрүүл маргаан тоостой хивсэн доороос гарч ирэх гээд байвал гэр бүлийн гишүүдийг дуудаж цуглуулаад ярилц. Ширээн дээр амттан тавихаа бүү мартаарай.