Рибери Аваргуудын лигийн финалд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Рибери Аваргуудын лигийн финалд оролцохгүй

“Баейрн Мюнхен” клубын плеймейкер Фрэнк Риберид ногдуулсан шийтгэлийг цуцлуулахаар тус клубын удирдах албан тушаалтнууд, Риберигийн хамт спортын арбиторын шүүхэд давж заалдсан боловч шийдвэрийг хэвээр үлдээсэн учир ирэх бямба гаригийн үдэш болох Аваргуудын лигийн финалын тоглолтод “Бавари” Риберигүйгээр талбайд гарах боллоо. 27 настай франц тоглогч Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтод “Лион” клубын Лисандро Лопезийн замд санаатай хориг тавьсан учир UEFA түүнийг Аваргуудын лигийн гурван тоглолтод оролцуулахгүй байхаар шийтгэсэн юм. Харин энэ шийтгэлийг эсэргүүцсэн Рибери спортын арбиторын шүүхэд давж заалдсан бөгөөд өчигдөр тус шүүх энэ хэргийн талаар хэлэлцсэн байна.
Бямба гаригийн финалын тоглолт нь Риберигийн өнжих ёстой хоёр дахь тоглолт нь болж байгаа юм. Спортын арбиторын шүүхэд давж заалдахаас өмнө “Бавари”-ийн удирдлага Европын хөлбөмбөгийн холбоонд хандаж, түүний шийтгэлийг ядаж нэг тоглолт болгон хөнгөрүүлэх талаар хүсэлт тавьсан боловч нааштай хариу сонсоогүй юм.
Харин өчигдөр спортын арбиторын шүүхээс Рибериг энэ улирлын аваргын төлөөх тоглолт болон 2010/11 оны улирлын эхний тоглолтыг өнжих нь зүйн хэрэг хэмээн үзжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж