Арай ч дээ, Гантулга аа!

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Үдэш бүр “UBS” телевизээр гарч буй “Universe best Songs-2010” шоу нэвтрүүлэг хамгийн их үзэгчтэй нэвтрүүлгээр тодроод байгаа. Харин тус нэвтрүүлгийн хөтлөгч Анууш буюу Гантулга амнаасаа болж өөрийгөө тун эвгүй байдалд оруулав. Нэвтрүүлгийн дөрөвдүгээр шатанд шилдэг 52 оролцогчийн тоонд багтсан өнгөрсөн жилийн оролцогч н.Оюу шийдвэрлэх, чухал шатанд Британийн алдарт дуучин Leona Lewis /Леона Льюис/-ийн “Better in Time” дууг дуулахаар сонгосон бөгөөд Анууш түүнийг тайзнаа урих үедээ  “Оролцогч Оюуг тайзнаа урьж байна. Тэрбээр энэ үдэш Леон Левайсын Better in Time дууг дуулахаар сонгожээ” хэмээн хэлж түмний шившиг болов. Гадаадад сургуульд сурч, чамгүй олон хэлний авьяастай гэх энэ залуу Leona Lewis-ийг Леон Левайс гэж хэлчихнэ гэж бодоогүй биз. Зарим нэг үзэгч арай ч Гантулга ингэж хэлэхгүй хэл нь халтираад хэлчихсэн байх гэж хүртэл өмөөрч байгаа харагдана лээ. Ер нь манай сүүлийн үеийн телевиз, раидогийн хөтлөгчид гадаад дуучин, жүжигчдын нэрийг арай л хэтрүүлэгтэй худлаа уншдаг болоод байх шиг.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж