Ах дүү уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Ах дүү уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт болно

Ах дүү уран бүтээлч Төрбатын Баттогтох болон Баттулга нарын далны ясан сийлбэр, арьсан барималын үзэсгэлэнгийн нээлт Монголын уран зургийн галерейд энэ сарын 19-нд болно.
Үзэсгэлэнгийн нээлтэнд ах дүү морин хуурч, ах дүү уртын дуучин, ах дүү бөх, ах дүү зураач, ах дүү дуучид оролцох нь энэхүү үзэсгэлэнгийн онцлог аж. Мөн үзэсгэлэнд таван хошуу малын далны ясан сийлбэрүүд болон тахь, хулан, чоно, буга зэрэг ховор амьтдын далны ясан сийлбэрүүд орсон үндэсний хэв шинжийг агуулсан, орчин үеийн бүтээлүүд тавигдах гэнэ.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж