Хятадын тэрбумтан 14 жил шоронд хоригдоно

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Хятадын тэрбумтан 14 жил шоронд хоригдоно

Хятадын хамгийн баян иргэний нэг нь болох GOME компанийг үндэслэгч тэрбумтан Хуан Гуйнюд Хятадын шүүх ял оноосон байна. Тэрээр  хээл хахууль өгсөн болон хууль бус гэрээ хийсэн, мөн мэдээлэл хулгайлсан хэргээр 14 жил шоронд хоригдох ял авсан байна. Мөн тэрээр 88 сая ам.долларын торгууль төлөхөөр болсон ба улсаас түүний 30 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий хөрөнгийг хурааж авсан гэнэ. Тэрбумтан Гуйнюгийн хөрөнгө 2008 онд 6,3 тэрбум ам.доллараар тоологдож байсан ба түүний цахилгаан барааны худлалдаа эрхэлдэг компани нь Хятаддаа хамгийн томд тооцогдож байгаа юм. Тэрээр 2008 онд баривчлагдсаныхаа дараа өөрийн GOME пүүсийн удирдлагаас буусан бөгөөд хоригдож байхдаа амиа хорлохыг завдаж байсан гэнэ.

М.Наст

Эх сурвалж  АР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж