Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Хүүхдийн дуунаас татгалзан, электро хаус стилийн цоо шинэ цомог
гаргахаар шийдсэн дуучин Ану уран бүтээлээ хэсэг хугацаагаар хойш
тавьсан. Түүний шинэ цомог “New Brilliant” хэдийнээ бэлэн болсон ч
худалдаанд гаргалгүй хэсэг хүлээлгэсэн нь дуучин бүсгүйн хувийн
амьдралтай холбоотой байжээ. Ану саяхан Европын хэд хэдэн орноор аялж
яваад ирсэн ба уран бүтээл хувийн амьдралдаа хэрэг болохуйц олон зүйлийг
амжуулсан гэнэ шүү. Өдгөө аян замын алжаалаа тайлан салхинд гарч яваа
түүнд бизнесийн ажилд хамтрах санал нилээд ирсэн сурагтай. Дуучин Ану
шинэ өнгө төрх, өвөрмөц стилийг мэдрүүлэх, уран бүтээлээ ойрын хугацаанд
хийж эхлэх ажээ. Байнга л стилл имиджээ өөрчилдөг түүний энэ удаагийн
сюрприз нь таавар хэвээрээ байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж