Хамгийн үнэтэй брэнд 114 тэрбум ам.долларт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй брэнд 114 тэрбум ам.долларт хүрчээ

Их Британийн “Millward Brown Optimor” компаниас жил бүр дэлхийн хамгийн үнэтэй брэндийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай билээ. Ямар брэнд тэргүүлэхээс хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, цаашилбал тухайн компанийн орлого, алдагдал ч шууд хамаардаг тул уг жагсаалт олны анхаарлыг ихэд татдаг юм. “Financial Times” сонинд нийтэлсэн тав дахь буюу энэ удаагийн “BrandZ Топ-100″-ийн жагсаалтын нэгдүгээрт хайлтын системийн “Google” брэнд тэргүүлэв.

2010 онд “Google” брэнд 114.26 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Өнгөрсөн онд ч мөн уг жагсаалтын тэргүүнд бичигдэж байсан уг брэндийн үнэ энэ удаад 14 хувиар өсчээ. Тэгвэл “IВМ” брэнд үнээ 30 хувиар нэмэгдүүлж, 86.383 тэрбум ам.долларын ашиг олсноор удаах байранд оров.  Харин гуравдугаарт, Америкийн “Аррlе”   компани багтсан байна.

Тус корпораци брэнд, бүтээгдэхүүнээсээ 83.153 тэрбум ам.долларын ашиг олсон аж. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 32 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.
Эх сурвалж: www.bugdeeree.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж