Японы мэргэжлийн сумо бөхийн нацу башёгийн 10 дахь өдрийн барилдаан өнөөдөр болно. Макүүчи зиндаанд зодоглож буй манай бөхчүүд өнөөдөр хэнтэй барилдахаар оноолт таарсныг танилцуулъя.
Есөн даваатайгаар башёг ганцаараа тэргүүлж буй их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн сэкиваки Кисэносатотой барилдахаар оноолт таарсан бол озэки Харумафүжи Д.Бямбадорж болон баруун жигүүрийн маэгаширагийн таваас босч барилдаж буй Хакуба А.Өнөржаргал нар хоорондоо учраа тааран барилдах юм. Манай бусад бөхчүүдийн тухайд Токитэнкү А.Хүчитбаатар /М6/ Ваканосатотай, Какурюү М.Ананд /М3/ Коккайтай, Асасэкирюү Б.Дашням /М4/ Тоёохибикитэй тус тус барилдах бол Кёкүтэнхо Н.Цэвэгням /М7/ Китатайкитай, Тамаваши Б.Мөнх-Оргил /М7/ Тосаюүтакатай барилдахаар оноолт таарсан байна. Түүнчлэн 10 дахь өдрийн барилдаанд Моконами Г.Базарсад /М11/ Шимоторитой, Коорюү Э.Мөнх-Оргил /М16/ Кимураяматай тус тус барилдах юм.
Мөн өнөөдөр баруун жигүүрийн хоёр озэки Баруто, Котоошю нар хоорондоо барилдахаар учраа таарсан нь энэ өдрийн онцлох барилдаанд зүй ёсоор тооцогдож байна.

С.Цэлмэг