Хүүхэдтэйгээ тоглож, эхнэрээ халамжил

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Хүүхэдтэйгээ тоглож, эхнэрээ халамжил

Эхнэртэйгээ маргалдсаны дараа хүүхэдтэйгээ тоглож, анхаарал хандуулах нь гэр бүлийн харилцааг бат бөх байхаг нөлөөлдөг аж. Хамгийн гол нь аавууд хүүхдэдээ цаг зав гаргаж, эхнэрээ халамжлах хэрэгтэй юм. Аавуудын хүүхдээ усанд оруулж, хооллож, хүүхэдтэй тоглож, цаг заваа зарцуулдаг нь гэр бүлд эхнэр маш том түшиг, дэм болдгийг сэтгэл зүйчид нотолжээ.
Харимсалтай нь дийлэнх гэр бүлийн дунд зөвхөн эхнэр нь үр хүүхдээ харж асрах ёстой эсвэл эцэг эх хоёр үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд энэ тэнцүү үүрэг хариуцлага хүлээх ёстой гэсэн ойлголт түгээмэл байдаг.
Гэвч үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх энэ үүргийг эцэг эхийн хэн нэгэнд дангаар үүрэх ёсгүй.
Аавууд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх ажлыг ихэнхдээ ээжид нь даатгаж орхидог. Хүүхдээ харах нь эмэгтэй хүний ажил гэж үзэх хандлага их байдгийг дээрх судлаачид олж харсан байна.
Профессор Скофе Сулливан дөрвөн настай хүүхэдтэй 112 хосын дунд дээрх судалгааг явуулсан юм.
Судлаачдын ажигласнаар аав ээжүүд хүүхэдтэйгаа хамт байх үедээ ихэнхдээ зураг зурж, тоглоомоо өрөхөд нь л тусалдаг байна.  Харин сургуулийн өмнөх насны хүүхдэд арай ахадсан даалгавар өгөхөд аав ээжүүд аль болох ойлгуулахыг хичээж тусалж байжээ.
Түүнээс гадна судлаачид эцэг эхчүүд бие биенийхээ хүүхэд хүмүүжүүлэх аргыг шүүмжилж, нэг нэгнээ давж гарах гэдгийг олж анзаарсан байна.
Судлаачид дээрх судалгааг явуулахад  гэр бүлийн гишүүдийн орлого, ажлын цаг, ам бүлийн тоо, гэр бүл болсон жил зэргийг  харьцуулжээ.
Харин үр хүүхдээ харж асрах нь эр хүний ажил биш гэж үздэг эрчүүдийн гэр бүлийн оролцоо бага байдгийг  дээрх судалгаа харуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж