“Эра” төвийн захирал, загвар өмсөгч Эрдэнэтуяа цагаан өнгийн дотуур хувцас өмсөх дуртай гэнэ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр гарсан “Nandia’s Talk Show” нэвтрүүлгийн зочноор оролцож хүүхнүүдтэй илэн далангүй ярилцсан. Эмэгтэй хүнийг дотуур хувцастай байхдаа хамгийн дур булаам, тачаангуй харагддаг гэдэгтэй санал нийлэх үү ? гэх сэтгүүлчийн асуултад “Хэрэв тэр эрэгтэй тухайн бүсгүйд хайртай л бол цасны хувцастай ч дур булаам, тачаангуй харагдана. Харин тэгж боддогүй, хайргүй бол тэр бүсгүй хичнээн дотуур хувцастай байсан ч, нүцгэн байсан ч дур булаам, sexy харагдахгүй шүү дээ” хэмээн ухаалаг хариулт өгч байсан. Мөн түүнээс яг одоо ямар өнгийн дотуур хувцастай байгаа вэ? Гэх асуултад “Би цагаан өнгийн Diana-гийн дотуур хувцасыг өмссөн байгаа” гэв. Эрдэнэтуяагийн хувьд тэр үргэлж цагаан өнгийн дотуур хувцас өмсөх дуртай бөгөөд “Эра” төвөөс зохион байгуулдаг дотуур хувцасны загварын шоуных нь дийлэнх нь цагаан өнгөтэй дотуур хувцас байдаг аж. Түүний дотуур хувцасны шүүгээнд ч цагаан өнгийн дотуур хувцас ихэнх хувийг эзэлдэг байна.
М.Анир