Обама АНУ-ын түүхэн эргэлтийг зарлан тунхаглав

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Обама АНУ-ын түүхэн эргэлтийг зарлан тунхаглав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама жил тутмын илгээлтээ Конгресст хандан уншлаа. Зөвлөлт холбоот улс тухайн үедээ 1957 онд дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөн Америкийг ардаа орхиж байсантай адилхан америкчууд түүхэн эргэлтийн эгшинд амьдарч байна гэж ерөнхийлөгч хэллээ.

    Обамагийн хэлснээр сансрын өрсөлдөөнд ялагдсан нь АНУ-ын шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх шинэ түлхэц болж нь хувьсгалт нээлт ба бүтээмжид хүргэсэн гэжээ.

    «Хагас зууны өмнө Зөвлөлт хиймэл дагуул хөөргөн биднээс түрүүлж байхад Саран дээр бид хамгийн түрүүнд бууна гэх төсөөлөл ч алга байлаа» хэмээн  «Улс орны байдлын тухай» гэсэн үгэндээ Обама хэлэв.

    «Шинжлэх ухаан, боловс­ролд хөрөнгө оруулснаар бид Зөвлөлтийг зүгээр нэг гүйцэн түрүүлээгүй харин ч аж үйлд­вэрийн шинэ салбаруудыг бүтээн сая сая ажлын байрыг бий болгосон юм» гэж Америкийн ерөнхийлөгч нэмэн хэллээ.

     Америкчуудын өнөө үеийнхэнд “хиймэл дагуулын эгшин” ир­лээ гэж Барак Обама үзэж байна. «Бид, анагаах биологийн судалгаа, мэдээллийн технологи нэн ялангуяа экологийн цэвэр эрчим хүчний  технологид хө­рөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Ийм маягаар бид өөрсдийн аюулгүй байдлыг бэхжүүлж, ма­най гаригийг хамгаалах ба тоо томшгүй олон ажлын байрыг бий болгоно» хэмээн тэрээр өөрийн  санаагаа тайлбарласан юм.

    «Хамтын ажиллагааны шинэ эрин»

    Конгресст хандсан өөрийн ил­гээл­тээ ерөнхийлөгч Обама «хамтын ажиллагааны шинэ эринийг» боломж болгох эв нэгдэл ба хамтын ажиллагааны урианд ихээхэн анхаарсан байна.

    Обамагийн энэ үг нь өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон Конгрессийн завсрын гэх сонгуулиар ардчилагчид бүгд найрамдахчуудад мэдэгдэхүйцээр байр сууриа алдсантай хол­боо­той гэж ВВС агент­лагийн Вашингтоны сурвалжлагч Марк Марделл дамжуулжээ.

    “Улс орны байдлын тухай” гэсэн үгийн гол утга санаа нь Обамаг “АНУ-ын бизнесийн нийг­эм­лэг ба Бүгд найрамдах нам­тай аль болохоор хамтран ажиллах сонирхолтой төвийг сахигч” хэмээн зураглаж байна гэж Марделл бичжээ.

    Конгресс ба үндэстний эв нэгдэлд уриалснаа Обама саяхан конгрессийн гишүүн Габриэль Гиффордсийн амь насанд халдсанд америкчууд хэрхэн хандсантай холбож өглөө. «Тусон дахь эм­гэнэлт хэрэг нь бид ямар нэгэн нам эсвэл улс төрийн нэгдлээс том зүйлийн хэсэг гэдгийг бидэнд сануулж байна» гэж ерөнхийлөгч хэлсэн юм.

     «Бид бүгд америк гэр бүлийн хэсэг. Ямар ч ястан үндэстэн, шашин эсвэл үзэл бодлыг олж болох оронд бид итгэнэ. Гэсэн ч бид нэгдмэл нэгэн үндэсний мэдрэмжээр холбогдон, нийтлэг найдлага ба нэгэн шүтээндээ итгэдэг» гэж ерөнхийлөгч онцоллоо.

    Тэрээр конгресст хандан баян америкчуудын татварыг бууруулснаа цуцлахыг уриалаад мөн бүгд найрамдахчуудын хориг тавиад буй эрүүлийг хамгаалахын шинэчлэлийг явуулах шаардлагатай байгааг дахин санууллаа. Оростой  “ачааллаа бууруулах” үйл ажиллагааг дахин сануулаад Стратегийн зэвсэгллийг хязгаарлах шинэ гэрээг чухал гэлээ. Мөн тэрээр Хойд Суданаас тусгаарласан Өмнөд Суданы хүн амын баяртай байгааг дуулгаж Афганистанд “Аль-Каида”-тай явуулж буй дайныг чухал хэмээн  иргэдээ ятгав.

    “Улс орны байдлын тухай” өнөөгийн арга хэмжээ нь өмнө­хөөсөө нэлээд өөр болсон байна. Аризона мужид конгрессвумен Габриэл Гиффорд­сийн амь насанд халдсан зэвсэгт халдлагаас хойш хоёр долоо хоногийн дараа Обама үгээ хэлсэн юм. Ердийнхөөр бол ерөнхийлөгчийн үгийн үеэр конгрессийн гишүүд намынхаа ангиллаар бөөндөө суудаг бол энэ удаа Гиффордстай учирсан эмгэнэлийн эв нэгдэл болон тэд танхимд холилдон суусан байлаа. 

    Энэ удаа “Улс орны байдлын тухай” ерөнхийлөгчийн үгийг АНУ-ын Дээд шүүхийн олон гишүүд үл тоов. Учир нь сонгуулийн үеэр корпорациудад хязгаарлалтгүй мөнгө зарлагдахад тус болсон шийдвэрийг гаргаж байна хэмээн өнгөрсөн удаа Обама шүүгч нарыг шүүмжилсэн юм. Энэ мэдэгдлийн дараа олон шүүгч ерөнхийлөгчийн үгтэй санал нийлэхгүй гээд 2011 оны илгээлт дээр нь очихгүйгээ хэлж байсан билээ. Тэд хэлсэн үгэндээ хүрчээ.

    Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа сөрөг хүчний төлөөлөгчид үг хэлдэг. Энэ удаа Бүгд най­рамдах намыг төлөөлөн Вис­консин мужийн конгрессмен, Төлөө­лөгчдийн танхимын Төс­вийн хорооны дарга  Пол Райян Обамад хариу барив. Тэрээр төсвийн алдагдалтай тэмцэж, холбооны хөтөлбөрүүдийн зардлыг буулгахыг уриаллаа. Үүнийг эс хийвээс АНУ-ыг Грек ба Ирландын хувь заяа хүлээж байна гэж  Райян анхааруулжээ.

    Ш.САМБУУ
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж