Жиро д’Италиагийн ес дэх гараа өчигдөр болж өндөрлөлөө. Энэ гарааны нэг онцлог нь уг уралдааны хамгийн өгсүүр замтай гараануудын нэг байсан юм. Фросинонегээс уулархаг бүст орших Кава Д’Тиррени хүртэл 188 км зайд болсон тус гараа нь сүүлийн хэдэн гарааг бодвол нийт тамирчид харьцангуй ойрхон зайтай барианд орсон бөгөөд сүүлийн мөчид хийсэн финишээр ялагч тодорсон байна. Уг гараанд “Колумбиа” багийн дугуйчин Мэттью Госс нийт замаа 4 цаг, 08 минут, 17 секунтын хугацаанд туулж тэмцээнийг тэргүүлсэн байна. Харин түүний араас “Катюша” багийн итали дугуйчин Филлипо Позатто тэргүүлэгчээс ердөө 11-н долийн алдагдалтайгаар орсон байна. Гуравдугаар байрт Америкийн” Гармин транзишнс” багийн Тайлер Фаррар, Филлипо Позаттогоос зургаан долийн дараа барианд оржээ.
Гэсэн ч тэмцээнийг тэргүүлэгчийн байр өөрчлөгдөөгүй бөгөөд Казахстаны “Астана” багийн дугуйчин Александр Винокуров тэмцээныг тэргүүлж, ягаан цамцыг эзэмшсэн хэвээр байна.
Дараагийн гараа Авелиногоос Битонто хүртэл 220 км зайд болно. Энэ гараа нь Жиро д’Италиагийн хамгийн урт таван гарааны нэг юм.

Score Studio