Германы шигшээ баг Баллакгүйгээр тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Германы шигшээ баг Баллакгүйгээр тоглоно

Манай гариг дээрх хамгийн урт настай хөлбөмбөгийн тэмцээн болох Английн хөлбөмбөгийн цомын төлөөх тэмцээний шигшээ тоглолтод оролцож байх үедээ Германы шигшээ багийн ахлагч шагайндаа гэмтэл авч, түүний гэмтэл нь нилээд ноцтой байгаа тул хөлбөмбөгийн их баяр наадмыг өнжихөөр болжээ. Энэ таагүй мэдээлэл Германы шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Х.Лоэв болон бусад хүмүүсийг цочролд оруулжээ. ”Бид шоконд ороод байна, өөр хэлэх зүйл алга, бидэнд маш харамсалтай байна.  Тэр тоглолт болгонд тун чухал үүрэгтэй, дэлхийн хэмжээний тоглогч” гэж Сицил хотноо цугларалтад гараад байгаа Германы шигшээ багийн дасгалжуулагч Х.Лоев мэдэгдсэн байна. Мөн тэрээр нэмж М.Баллакын хөл гэмтэхэд нөлөөлсөн Ганын шигшээ багийн тоглогч Кэвин Принц Боатэнгийг “харгис, зэрлэг амьтан” гэжээ.
Ирэх сард нээлтээ хийх хөлбөмбөгийн Д”элхийн цом”-ын тэмцээнд ”Герман машинууд” Австрали, Серби, Гана улсын шигшээ багуудтай D хэсэгт өрсөлдөх билээ. Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ багийн гол тоглогч М.Баллакыг гэмтээсэн Кэвин Принц  Боатэнг “Спорт Билд” онлайн сайтад уучлал гуйсан мэдэгдэл гаргажээ. М.Баллак  шигшээ багтаа 98 тоглолт хийж, 42 гоол оруулаад байгаа ч харамсалтай нь, шагайндаа авсан гэмтлийн улмаас хар тивийг зорих боломжгүй боллоо. Эмч нар түүний шагайндаа авсан гэмтлийг дор хаяж найман долоо хоногийн дараа илааршина хэмээн үзэж байна.Өдгөө 33 настай М.Баллак гурав дахь “Дэлхийн цом”-ын тэмцээндээ оролцох гэж байсан бөгөөд немц эрд дахин хөлбөмбөгийн баяр наадамд оролцох боломж гарна гэж итгэхэд бэрх юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж