Байнгын хороодын хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын хурал хойшиллоо

Төрийн ордонд өнөөдөр УИХ-ын Төсвийн болон  Эдийн засгийн байнгын хороод үдээс өмнө хуралдах тов зарласан байсан ч хойшлогдлоо. Учир нь , Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх талаар  Л.Болд нарын 12 гишүүн, мөн Д.Лүндээжанцан нарын гишүүдийн санаачилж УИХ-д өргөн барьсан хуулийн төслийн талаар “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн хувилбарууд" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болж байгаатай холбоотой юм. Хэлэлцүүлэг 14.00 цаг хүртэл Төрийн ордны “Б” танхимд болох тул байнгын хороодын хурал түр хугацаагаар хойшлоод байна. Нээлттэй хэлэлцүүлгийн дараа байнгын хороод хуралдах юм.

 Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж