Лондон хибрид double-decker танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Лондон хибрид double-decker танилцууллаа

Давхар улаан автобусаараа алдартай Лондон өнгө төрхөө өөрчлөхөөр шийдэж, тус хотын нийтийн тээврийн газраас сонгодог загварын давхар автобусаас илүү тохилог, эдийн засгийн хувьд хэмнэлттэй давхар автобусыг нийтийн тээврийн үйлчилгээндээ нэвтрүүлэхээр болжээ. “The Wright Group” болон Томас Хитеруик нарын хамтран зохион бүтээсэн загварыг Лондон хотын мэр Борис Жонсон болон хотын нийтийн тээврийн газраас өчигдөр албан ёсоор танилцуулсан байна. Шинэ загварын давхар автобус нь хамгийн сүүлийн үеийн хибрид технологийг нэвтрүүлсэн бөгөөд энгийн хибрид автобуснаас 15 хувиар бага, дизель хөдөлгүүртэй автобуснаас 40 хувиар бага түлш зарцуулахаас гадна дуу чимээ багатай гэнэ.

Анх 2008 онд уг төслийг санаачилж, анхны загварыг гаргасан бөгөөд 2012 оноос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажээ. Өдгөө ашиглагдаж буй дизель хөдөлгүүртэй автобустай харьцуулахад хотын агаарын бохидлыг 33-40 хувиар багасгах давуу талтай гэнэ. Түүнчлэн хөнгөн жинтэй материалаар хийсэн учир илүү хурдан байхаас гадна 21-р зуунтэй хөл нийлэх ганган загвар дизайнтай ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж