“Миний гэр” реалити шоу үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

“Миний гэр” реалити шоу үргэлжилнэ

Нэг хэсэг телевизийн реалити шоунууд хүчээ авч, тэр дундаа “Миний гэр” реалити шоу тухайн үедээ үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж байсан. “Миний гэр” реалити шоуны үргэлжлэл болж “Чи шүү” реалити шоунаас өнөөдрийн “Sync” хамтлаг, дуучин Дөлөө нар гарч ирсэн. Тэгвэл энэ реалити шоуны үргэлжлэлийг хийхээр болжээ.  MN 25 дугаар суваг телевиз,” С.А.С pictures”-ийн хамтран хийх гэж буй “Миний гэр-3” реалити шоуны бүртгэл ирэх сард эхлэх аж. Шоунд оролцох хүсэлтэй залуусыг шалгаруулж авах бөгөөд урлаг, спортын авьяастай, өмнөө тавьсан зорилготой ухаантай охид залуусыг шалгаруулж нэвтрүүлэгтээ оролцуулах юм байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж