Монегийн үзэсгэлэнг олон хүн үзжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Монегийн үзэсгэлэнг олон хүн үзжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Клод Монегийн үзэсгэлэнд орохоор   дугаарлалд зогсогчид. Фото: AFP

    Францад нээгдсэн Клод Монегийн уран зур­гийн үзэс­гэ­лэн үзэгч­дийнхээ
    тоогоор дээд амжилт тогтоов. TF1 суваг тодруулснаар Парисийн дүрслэх
    урлагийн их ордонд үзэсгэлэн дөрвөн сар ажиллах хугацаанд түүнийг 913
    мянга 64 хүн үзэн сонирхжээ. Энэ нь сүүлийн 43 жилийн дотор Францад
    тогтоогдсон уран сайхны үзэгсгэлэнгийн үзэгчдийн дээд тоо болжээ. Яг
    одоо дээд амжилт нь 1967 оных юм. Тэр үеэр зургаан сар ажилласан
    Тутанхамоныы үзэсгэлэнг 1,2 сая хүн сонирхсон байв. Гэхдээ тэр үзэсгэлэн
    хоёр сараар илүү ажиллажээ.

    Монегийн уран зургийн үзэсгэлэн 2010 оны есдүгээр сарын 22-ноос 2011 оны
    нэгдүгээр сарын 22 хүртэл ажиллан Францад сүүлийн 30 жилийн хамгийн том
    үзүүлбэр боллоо. Хувийн болон гадаадын 14 музейн  цуглуулгаас
    оролцуулсан нийт 170 зургийг энд нийтэд сонирхуулжээ.

    Үзэсгэлэнг үзэх хүмүүс их байснаас сүүлийн өдрүүдэд нь 24 цагийн турш нээлттэй байлгасан ч хүмүүс урт дугаарлалд зогсож байв.

    Ш.САМБУУ
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж