
"Funhouse Summer Carnival" хэмээх нэртэй аялан тоглолтоо тэрбээр энэ сарын 29-нд Герман улсаас эхлэхээр төлөвлөж байгаа аж.
Тэрбээр энэ тухайгаа “Одоогоор аялан тоглолтын бэлтгэл ажил ид дундаа явж байна. Тоглолтын хувцас ерөнхийдөө бэлэн болсон. Хамтран ажиллах багийнхан маань ч бэлтгэлээ бараг дуусгаж байгаа. Энэ удаагийн тоглолтоороо фэнүүддээ цоо шинэ мэдрэмж, цоо шинэ тэсрэлт хүргэхийг зорьж байна” хэмээн ярьжээ.
Тэрбээр Германд тоглолтоо дуусгаад зургадугаар сарын 2-ноос Америкт аялан тоглолтоо үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй аж.
Н.Наран