Л.Блан ДАШТ-ий дараа Францын шигшээг дасгалжуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Л.Блан ДАШТ-ий дараа Францын шигшээг дасгалжуулна

FIFA-гийн дэлхийн аваргын цом хүртэж байсан Лоран Блан “Бордо” клубын дасгалжуулагчийн ажлаа орхиж, энэ зуны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Реймонд Доменекийн оронд Францын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон байна. Өдгөө 44 настай франц мэргэжилтэн 2009 онд “Бордо”-г Лиг-1 болон Францын цомд түрүүлэх замд хөтөлсөн боловч энэ улирлыг цомгүйгээр өнгөрүүлсэн билээ. Тэрбээр залуудаа Францын шигшээ багт зүтгэж, 1998 оны дэлхийн аварга болон 2000 оны Европын аваргад түрүүлж байсан юм.
“Бордо”-гийн удирдлага дасгалжуулагчийнхаа талаар “Лоран Блан Францын шигшээ багийн ахлас дасгалжуулагчаар ажиллах Францын хөлбөмбөгийн холбооны саналд зөвшөөрсөн хариу өгсөн гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Блан хөлбөмбөгийн ногоон талбайн шилдэг тоглогчдын нэг байсан бөгөөд “Барселона”, “Марсель”, “Интер Милан”, “Манчестер Юнайтед” клубын төвийн хамгаалагчийн үүргийг амжилттай хашиж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж