Нутгийн дүүдээ хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Нутгийн дүүдээ хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын гишүүн, Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн дэлхийг тойрон явганаар аялаад ирсэн нутгийн хүү Амай Ж.Золбаярыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан баяр хүргэж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээж өргөн барьж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
       Амай Ж.Золбаяр энэ удаагийн аяллаараа дэлхийн 69 улс орныг дамжин 69 мянган км замыг явганаар туулсан нь дэлхийг бүслүүрээр бүтэн хагас тойрсонтой тэнцэх хэмжээний зам юм байна. Түүний аав Н.Жамбалсүрэн нь  насаараа МУИС-д багшилсан, доктор, түүхч, “Ю.Цэдэнбал” сангийн тэргүүнээр ажилладаг юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж