
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас том оврын автобусны үйлчилгээг сайжруулах сарын аян зарласан. Аяны хүрээнд удахгүй болох cap шинийн баярыг тохиолдуулан нийтийн цэвэрлэгээ хийхээр болжээ. Их цэвэрлэгээ маргааш эхлэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтайгаа хамтран нийслэлийн 26 цэгт цэвэрлэгээ хийх аж. Цэвэрлэгээний үеэр автобусны буудал, зогсоолыг нэг бүрчлэн цэвэрлэхээр болжээ.
С.Отгон