“Нарлаг Монгол” галт тэргээр 2005 оны арваннэгдүгээр сарын 4-нд эх орныхоо хилийн дээсийг алхсан “Амай” нэрээрээ олны танил Жамбалсүрэнгийн Золбаяр нийт 4 жил 6 сар 12 өдрийн турш дэлхийн 69 орноор аялаад энэ сарын эхээр эх орондоо иржээ.
Тэрээр анх нутгаасаа гарч ОХУ, Финланд, Швед, Норвеги, Дани, Нидерланд, Герман, Франц зэрэг Европын орнууд, мөн Египт, Судан, Этиоп, Кени, Танзани, Замби зэрэг нийт 69 орноор аялан хатуу бэрх замыг туулан ийнхүү Монгол Улсынхаа төрийн далбааг очсон газар бүртээ мандуулаад аялалаа амжилттай өндөрлөөд ирсэн байна.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ж.Золбаярыг хүлээн авч уулзсан юм. Ерөнхийлөгч хэлэхдээ, дэлхийн 70 шахам улсыг нийтдээ 70 мянга гаруй км кам туулан аялаж эх орноо сурталчилан, өөрийгөө нээж Монголын залуу үеийг зоригжуулж, залуу хүний хүсэл тэмүүлэлдээ тууштай зүтгэж ирсэнд нь бахараж байгаагаа хэлэв. Амай Ж.Золбаяр аялалынхаа туршид авч явсан Монгол Улсын төрийн далбааг Ерөнхийлөгчид гардуулаад, “Монгол төрийн тэргүүн таньд, олон улс оронд мандуулсан төрийнхөө далбааг хүндэтгэн барьж байна. Би энэхүү аялалаа өөрийгөө танин мэдэх, өөр бусад улсуудын түүх соёл, зан заншил, амьдралын онцлогийг өөрийн орныхтой харьцуулах гэж, нууцыг нь нээх гэж эхэлсэн. Хамгийн сайхан нутаг бол Монгол эх орон маань юм байна гэдгийг би бахархалтайгаар хэлэх байна. Зарим улсын нутаг дэвсгэрийг 90 минутын дотор туулж байхад манай эх орныг хэдэн өдөр яваад ч туулж барамгүй тийм өргөн уудам юм байна. Хамгийн гол нь эх орон, ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Хорин жилийн өмнө бид чөлөөт, ардчилсан тогтолцоог сонгосон нь ийнхүү хүн бүр эрх чөлөөтэйгээр дэлхийг танин мэдэх боломж олгосон юм. Олон улс орнуудын эдийн засаг, улс төр, нийгмийн болоод оюун санааны ялгааг ажиглаж харлаа. Монголдоо ирээд хийх зүйл их байна. Төлөвлөсөн ажил ч их байна” гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Амай” Ж.Золбаярт дахин баяр хүргээд, “Явсан газрынхаа сонин сайхныг ард түмэнтэйгээ хуваалцаж, мөрөөдөлдөө хязгаар тавилгүй улам ихийг бүтээгээрэй” хэмээн амжилт хүслээ.