АНУ цэргийн баазаа шилжүүлэхээс татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

АНУ цэргийн баазаа шилжүүлэхээс татгалзлаа

АНУ цэргийн баазаа шилжүүлэхээс татгалзлаа
Хэдийгээр Японы иргэд эсэргүүцлээ илэрхийлэн түүнд нь орон нутгийн удирдлагууд нь нэгдэж албан эсэргүүцэл илгээсэн хэдий ч Японы Окинава арлаас АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг гаргах асуудал мухардалд орсоор байна. АНУ энэ асуудлаар ямар ч буулт хийхгүй гэдгээ мэдэгдсэнээс гадна Окинава арлаас ч цэргийн баазаа нүүлгэхгүй гэж мэдэгджээ. Японы Жапан Түдэй сонины мэдээлж байгаагаар бол АНУ Окинавагаас Наго муж руу цэргийн баазаа нүүлгэх нь бололцоогүй асуудлал гэж Японы талд мэдэгдсэн гэнэ. Гэтэл Япон болон АНУ-ын хооронд 2006 онд америкийн цэргийн баазыг Окинавагаас нүүлгэн түүний ойр орчмын газар шилжүүлэх гэрээнд хоёр улс баталгаа өгсөн юм.
Харин одоо АНУ-ын засаг захиргаа Японы талаас тавьж байгаа саналыг хүлээж авах боломжгүй гэсэн байна. Шалтгаанаа АНУ тайлбарлахдаа нэгт, Окинавагаас цэрг ийн баазаа гаргахгүйт гэж тохирсон, хоёрт Японы талаас тавьж байгаа саналд Наго орчимд барих нислэгийн зурвас нь нь далайн усан дээр барьсан хиймэл арал бөгөөд үүний барилга байгууламжийн ажил маш их цаг авна гэсэн байна.
Мөн энэ байршил АНУ-ын цэргийн баазын эсрэг алан хядагчид ажиллагаа явуулахад тохиромжтой байрлал хэмээн тооцож байгаа ажээ. Одоогоор Окинава аралд АНУ-ын тухайн бүс нутагт байгаа нийт цэргийн хүчний хагас нь буюу 20 мянган орчим нисэх хүчний дайчид болон тэнгисийн явган цэрэг байгаа юм. Асуудал үүсээд байгаа гол шалтгаан нь АНУ-ын цэргийн албан хаагчид удаа дараа тус арал дээр эрүүгийн хэрэг өдүүлсэнд оршиж байгаа юм.  2008 онд гэхэд л япон таксины жолоочийг хөнөөсөн хэрэг болон удаа дараа япон охидыг хүчирхийлсэн хэрэг зэрэг нь япончуудын дургүйцлийг маш ихээр төрүүлэх болжээ. Энэ сарын 16-д Окинава арлын 17 мянган иргэн АНУ-ын цэргийн баззын орчим цуглаж  эсэргүүцлээ илэрхийлж байсан бөгөөд тэд 13 км урт амьд гинж үүсгэн цэргийн баазын орчим дахь хөдөлгөөнийг хорьж байсан байна.
М.Наст
Эх сурвалж ВВС
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж