Алтыг буцааж өгөх бололтой

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Алтыг буцааж өгөх бололтой

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчих гэж байсан БНСУ-ын 13 иргэн манай улсаас 13.3 кг алт авч гарахыг завдсан хэрэг гарсан. Тэднийг Улаанбаатараас хөөрөхөөс нь өмнө ТЕГ-ын ажилтнууд саатуулан, Ганцхудагт цагдан хорьж, хураасан алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалж байгаа. Гэтэл тэднээс гадна гурван хүн Буянт-Ухаагаас хөөрсөн онгоцонд алтаа нууж, БНСУ руу явуулсаныг тус улсын холбогдох албаныхан хураан аваад байгаа аж. Алтыг Монголын хууль хяналтын байгууллагад буцаан олгох бололтой. Тагнуулынхан саатуулахаас өмнө онгоцонд амжиж суусан тус улсын гурван иргэн манайхаас 2-3 кг алт хууль бусаар авч гарчээ.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж