Гар утасны сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Гар утасны сонирхолтой баримтууд

–    Хамгийн анхны жинхэнэ гар утас /суурьгүйгээр дангаар нь ашиглах боломжтой/ 1985 онд худалдаанд гарчээ.

–    Өмнөд Солонгосын өсвөр насныхан дэлхий дээрх хамгийн их текстэн мессеж бичдэг хэрэглэгчдээр шалгарчээ. Тэд жилд 200 мянга гаруй мессеж илгээдэг нь өдөрт дунджаар 60,1 мессеж бичдэг гэсэн үг юм.

–    Дэлхийн хэмжээнд 3,3 тэрбум орчим гар утас идэвхтэй ажиллаж байдаг нь дэлхийн нийт хүн амын тал хувь нь ажээ.

–    Хамгийн анхны гар утсыг 1973 онд Motorola компани бүтээсэн бөгөөд DynaTAC 8000X нэртэй байв. Тус компанид менежер ажилтай Мартин Купер гэгчийн бүтээсэн анхны гар утас тоосго шиг том хэмжээтэй, 900 орчим грам жинтэй байжээ.

–    Өдөрт дөрвөөс дээш цагаар гар утсаар ярих нь эр бэлгийн эсийг 25 хүртэл хувиар бууруулдаг байна.

–    Английн гудамжны гэмт хэргийн гуравны нэгийг гар утасны хулгай эзэлдэг ажээ.

–    Гар утас хэрэглэдэг нийт хүмүүсийн гуравны хоёр нь утасныхаа дэлгэцийн гэрлийг гар чийдэн болгон ашигладаг гэнэ. Уг тооцоог судалгаан дээр үндэслэн гаргасан байна.

–    Гар утсаар хамгийн анх 1992 онд текстэн мессеж илгээжээ.

–    Та хэр хурдан хугацаанд мессеж бичдэг вэ? Бен Кук гэгч эр “The razor-toothed piranhas of the genera Serrasalmus and Ptdocentrus are the most ferocious freshwater fish in the world. In reality they seldom attack a human” гэсэн өгүүлбэрийг 40,72 секундэд алдаагүй бичиж дуусган Гиннесийн номонд нэрээ мөнхөлсөн байна.

–    Гар утсанд алт, мөнгө зэрэг үнэт металууд агуулагдаж байдаг.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж