

Английн дуучин Cheryl Cole “Harper"s Bazaar UK” сэтгүүлийн нүүр хуудаснаа зургаа авахуулжээ. Зургадугаар сарын энэхүү шинэ дугаарт дуучин бүсгүй хувцас загвар, өөрийн амжилт болоод ирээдүйн зорилгынхоо тухай ярьжээ.
Дуучин бүсгүй онлайнаар худалдаа хийхийг илүүд үздэг тухайгаа дурьдаад гадуур явж дэлгүүр хэсэх нь өөрийгөө стресст оруулдаг хэцүүхэн ажил хэмээн ярьсан байна. Мөн Alice + Olivia хамгийн дуртай бренд нь аж.
Ирээдүйн зорилгынх нь тухай асуусан сэтгүүлчийн асуултанд “Би 2010 онд юу хийх үү эсвэл дараагийн 10 жилд юу, юу хийх вэ гэж төлөвлөж амьдардаггүй. Би энэ цаг үедээ л амьдрах дуртай. Учир нь би хийж чадах хамгийн боломжит хувилбараар бүх зүйлээ хийж, үүндээ ч сэтгэл хангалуун амьдардаг. Энэнээс илүү зүйл амжуулах байж гэж харамсах үед надад гардаггүй. Тиймээс би юуг ч төлөвлөлгүй амьдардаг” хэмээн хариулжээ.
Н.Наран