
Яруу найрагч Дерек Уолкотт Британийн уран зохиолын Томас Стернз Элиотын шагналыг “Цагаан дэглии” (The White Egrets) түүврээрээ авчээ. Шүүгчид түүний номыг “сэтгэл догдлуулсан, эрсдэлтэй бөгөөд агуу яруу найрагчийн төгс техниктэй бүтээл” гэж нэрлэв.
2010 оны шагналын шорт-хуудсанд Шеймас Хини, Робин Робертсон, Брайан Тернер, Саймон Эрмитиж зэрэг яруу найрагчдын нэрс бичигдсэн байлаа. Шигшээд шалгарсан хүн тус бүр 1000 фунт стерлинг авна. Харин ялагч нь 15 мянган фунт гардах гэнэ.
Англи хэлээр бичдэг Уолкотт нь Сент-Люсийн иргэн бөгөөд 1992 онд Нобелийн уран зохиолын шагнал хүртсэн. Тэрээр шүлгийн 30 түүвэр гаргаж, 20 гаруй жүжиг бичжээ. Одоо 83 настай Уолкотт урт хугацаанд Бостон хотын их сургуульд багшилж байгаад тэндээс 2007 онд явжээ.
Т.С. Элиотын шагналыг Британийн Poetry Book Society гэх 1953 онд байгуулагдсан яруу найргийн нийгэмлэг 2003 онд байгуулагдсан. Энэ шагналаар Их Британид хэвлэгдсэн яруу найргийн түүврүүд шагнагддаг ажээ.