
Тэгэхээр мөнгө ихтэй байх нь хөл бөмбөгт илүү амжилт гаргах үндэс болдоггүй гэсэн үг байж болох юм. Өөрөөр хэлбэл хөл бөмбөгийн үндсэн, гол чадваруудыг үнэтэй спортын төвд эзэмших, гудамжинд эзэмших хоёр бараг ялгаагүй бололтой гэж макроэдийн засагч John Hawksworth ярьж байна. Хүн ам ихтэй байх нь хөл бөмбөгт өндөр амжилт үзүүлэхэд нөлөөлдөггүй гэж судалгаанд бичсэн байна. Тухайлбал Аргентин хүн амынхаа хэмжээгээр Бразилаас тав дахин бага хэдий ч хөл бөмбөгийн талбай дээр Бразилтай ана мана үзэлцдэг. Түүнчлэн Уругвай, Швед, Хорват зэрэг хүн ам багатай жижиг улсууд яаж том улсуудаас илүү амжилт үзүүлдэгийг энэ тайлбарлах болно.
Тэмцээнийг өөрийн орондоо зохиох нь тухайн тэмцээнд өндөр амжилт үзүүлэхэд нөлөлдөг. Жишээ нь Их Британи, Франц хоёр зөвхөн өөрийн хөрсөн дээр зохиогдсон тэмцээний үед л дэлхийн аварга болдог бол Латин америкийн багууд Америкт зохиогдсон бүх тэмцээнүүдэд хожигч нь болж байсан юм. Хэрвээ энэ таамаглал үнэн бол энэ жилийн тэмцээнд Камерун, Нигерийн багуудыг сайн үр дүн үзүүлнэ гэж хүлээж болох юм. “PWC” компанийн гаргасан судалгааны нэг нотолгоо нь АНУ байж болох юм. Дэлхийн хамгийн их хүнтэй, чинээлэг АНУ өдийг хүртэл ганц ч удаа дэлхийн хөл бөмбөгийн цомын аварга болж байгаагүй юм. Энэ жил хөл бөмбөгийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 32 баг оролцох бөгөөд Өмнөд Африкт зургаан сарын 11-нд эхлэх ба сүүлийн тэмцээн долоон сарын 11-нд болно.
Т.Санаа